Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТУРШИЛТААР НЭГ ЭКО АВТОБУСААР ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Өнөөдрөөс Баруун-урт сумын иргэдэд нийтийн тээврийн эко автобусаар үйлчилж эхэллээ. Ингэснээр 12 хүний суудал бүхий автобусыг орон нутгийн хэрэгцээнд нэвтрүүлж буй дөрөв дэх аймаг нь Сүхбаатар болж байна. энэхүү автобус нь хорт утаа ялгаруулахгүй, нэг удаагийн цэнэглэлтээр 80-90 км вато замыг туулах боломжтой, 100 км газар тутамд 3000 төгрөгний цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтай аж.

Одоогоор туршилтаар нэг автобус Баруун-Урт сумын 9 дүгээр багийн зүүн хойд хэсгээс 3,4-р тойргийн замаар хотын төв хүртэл явн. Өглөө 07:00-09:00, өдөр 11:00-14:00, орой 16:00-18:00 цагийн хооронд туршилтаар явж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Хүйтний улирлын үед гурван автобус тодорхой маршрутын дагуу иргэдэд төлбөртэй үйлчлэх юм байна.