Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЛЭЭ

Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу боловсролын салбарт хийгдэх томоохон хөрөнгө оруулалтын нэг ажил биелэлээ оллоо. Тодруулбал, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 16 сургууль, 24 цэцэрлэгт тоног төхөөрөмж, тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэл хийгдлээ. Үүнд орон нутгийн төсвийн 560 сая төгрөгийг зарцуулжээ.

Тус хөрөнгө оруулалтын хүрээнд найман сургуульд мэдээлэл зүйн танхим, гурван сургуульд химийн кабинет, мөн гурван сургуульд биологийн кабинет, англи хэл, дизайн технологийн кабинет байгуулах иж бүрэн тоног төхөөрөмж багтсан байна.

Ингсэнээр багш нарт туршилт танин мэдэхүйн хичээлийг зохион байгуулах орчин нөхцөл, боломжийг олгож байгаа бөгөөд үүнийгээ дагаад сурагчдын сурлагын чанар, идэвх нэмэгдэнэ гэв. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомын аргаар суралцах үйлийг маш ихээр дэмжсэн үйл ажиллагаа боллоо гэдгийг албаны хүмүүс хэлж байна.