Сүхбаатр аймаг дахь Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьд онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлын хүрээнд мал хулгайлах гэмт хэргийг удаа дараа бүлэглэн үйлдсэн этгээдүүдийг олж илрүүлжээ.
Тодруулбал, тус аймгийн харьяат таван иргэн бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумын нутаг дэвсгэрээс 2021 оны 8 дугаар сараас энэ оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд найман удаагийн үйлдлээр 45 бод, 92 бог малыг хулгайлсаныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, малаа байнгын хариулгатай байлгахыг Цагдаагийн газраас анхаарууллаа. Мөн энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 7051102 утсаар холбогдож өгөхийг сануулав.