Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НООЛУУР 145-148 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА

Сүхбаатар аймагт ноолуур нэг килограмм нь 145-148 мянган төгрөгийн ханштай байна.

Гуравдугаар сар дуусч байгаа ч малчид ямаагаа бүрэн самнаж дуусаагүй, самнасан хэсэг нь ноолуурын үнэ одоо байгаагаас өсөхийг хүлээсэн байдалтай байна. Одоогоор ноолуур ирэх нь маш бага байна гэж ченж нар ярьж байлаа. Харин ноолуурын чанар, гарцын тухайд өнгөрсөн өвөл цас багатай, дулаахан байсан учир ноолуур хөнгөн, өөрөөр хэлбэл шороо тоосгүй цэвэрхэн, сайн ноолуур гарч байна гэдгийг малчид хэлж байна.