Аймгийн Угсаатны зүйн музейгээс өөрийн нутгийн зураачдын бүтээлээр Намуун байгаль үзэсгэлэнг дэглэн үзэгчдийн хүртээл болгоод байна. Нийт долоон зураачийн 20 орчим бүтээл дэлгэгджээ.
Ардын зураач Д.Амгалан, зураач Ё.Бадарч, М.Эрдэнэбаяр, С.Цэрэнтогтох гэх мэт алдар цуутай, нутгийн зураачдын бүтээлээс музейн сан хамраг хадгалагдаж байгаа зургуудыг нэгтгэн үзэсгэлэнг дэглэсэн байна. Ихэнх нь байгаль, эх орон, ардын ахуй амьдралыг илэрхийлсэн уран бүтээл аж.
Иргэд тус үзэсгэлэнг музейн нэг удаагийн тасалбар болох 5000 төгрөгөөр үзэх боломжтой.