Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХАМРАГДАЛТААР УЛСАД ДЭЭГҮҮР БИЧИГДЭЖ БАЙНА

Сүхбаатар аймаг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын хамрагдалтаар улсад дээгүүр бичигдэж байна. Дархлаажуулалтын нэгдүгээр тун 96, хоёрдугаар тун 93 хувийн хамрагдалттайгаар тус бүр дөрөвт, нэмэлт гуравдугаар тунд нийт хамрагдвал зохих хүн амын 62 хувь нь хамрагдаж, 2-р байранд бичигдэж байна.

Харин дөрөвдүгээр тунд 3 дугаар сарын 28-ны 08 цагийн байдлаар 3889 иргэн хамрагдаад байгаа аж.

Дархлаажуулалтын хамрагдалт ийнхүү өндөр байгаагийн үр дүнд халдварын хүндрэл, нас баралт бага байгаа бөгөөд сүүлийн 11 хоногт тусаймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавиурсний халдвараар эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж буй иргэн байхгүй, гэрийн ажиглалт, тусгаарлалтад хүн байхгүй байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.