УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар эдгээр өдрүүдэд тойрогтоо ажиллаж буй. Тэд орон нутгийн удирдлагуудын хамтаар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Уртын голын цэцэрлэгт хүрээлэн, авто зам, Спорт цогцолбор, наадмын шинэ талбай зэргийн үйл явцтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүд 5 дугаар сарын 30-нд ээжүүдэд алдарт эхийн одон гардуулах ёслолд оролцсон бол өнөөдөр Баруун-Урт сумын ЕБС-уудын төгсөх ангийн сурагчидтай уулзалт, ярилцлага хийлээ. Мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө өгч, харилцан ярилцаж, өөрсдийн туршлагаасаа хуваалцан эх орон, элгэн нутгийнхаа төлөө хувь нэмрээ оруулах чадварлаг боловсон хүчин болохыг тэдэнд захиж цаашид үргэлжлүүлэн сурах үйлсэд нь амжилт хүслээ.