Улсын хэмжээнд явагдаж буй хөдөө аж ахуйн тооллого тус аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд түүврийн аргаар сонгогдсон 3727 өрх, аж ахуйн нэгж тооллогод хамрагдахаас 261 нь газар тариалан, 11 нь ойн аж аухй, үлдсэн хэсэг нь МАА-н үйл ажиллагаа эрхлэгч иргэн ААНБ-ууд байна. Сүхбаатар аймгийн нийт эдийн засгийн 47,6 хувийг, ажиллах хүчний 66,1 хувийг ХАА-н салбар эзэлдэг.
МАА-н 30 хувийг, газар тариалан болон ойн аж ахуйг 100 тооллогод хамруулна. Тооллогын мдээлэл цуглуулалт 2021 оны тооллогын үр дүн дээр суурилж явагдана. Мөн энэ үеэр МАА-н хагас жилийн тооллого давхар хийгдэх юм. Монгол Улс төдийгүй орон нутгийн засгийн гол салбар нь ХАА учир тооллого нь олон талын ач холбогдолтой. Судалгааны үр дүнд мэдээллээ цуглуулж цаашид энэ салбарт боловсруулах бодлогоо тодорхойлоход чухал нөлөөтэй. Тоног төхөөрмөж, санхүүгийн үйл ажиллагаа, орлого ашиг, алданги нь ямар байна, нэг га газраас хичнээн хэмжээний ургац авч байна зэрэг маш олон төрлийн мэдээллийг цуглуулдаг талаар Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат ярилаа.
Сатитстикийн тухай хуулинд хөдөө аж ахуйн толлоогыг 10 жилд нэг удаа явуулах тухай заасан байдаг. Тооллогыг сансрын зургийн тусламжтайгаар цахим систем ашиглан хийж байгаагаараа онцлог. 6 дугаар сарын 6-нд эхэлсэн тооллого 10 хоног үргэлжилнэ. Тус аймагт 50 тоологч, 14 шалгагч тооллогыг хийж байгаа аж.