Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд ойн мэргэжилтэн бэлтгэх ажлыг бодлогоор дэмжинэ. Тодруулбал аймаг, орон нутгийн зардлаар сум тус бүрт хоёр, нийт 26 ойн мэргэжилтэнг бэлтгэн, шууд ажлын байраар хангах аж. Учир нь тус аймагт энэ төрлийн мэргэжилтэн, ажиллах боловсон хүчин маш их дутагдалтай байдаг.
Ойн инженер, ногоон байгууламжийн агрономич гэсэн мэргэжлээр иргэдийг бэлтгэх бөгөөд хоёр жилийн хугацаанд сургах юм байна. Уг ажлыг аймгийн БОАЖГ, аймгийн ЗДТГ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ
Мөн Сүхбаатар аймаг дахь МСҮТ 2022-2023 оны хичээлийн жилд ойн мэргэжилтэн бэлтгэх ангийг шинээр нээж, элсэлт авахаар төлөвлөжээ.