Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 6 дугаар сарын 30-нд Сүхбаатар аймагт ажиллана.

Энэ хүрээнд аймаг, орон нутагт тулгамдаж буй болоод нэн даруй шийдвэрлүүлэх шаардлагатай 2-3 гол асуудлаа урьдчилж нэгтгэн, Ерөнхий сайдад танилцуулах чиглэлийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад өгчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймаг орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй уулзалт хийн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа, томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсоод буцах аж.