Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭМТ-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА

Мөнххаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй эрүүл мэндийн төвийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ажлын явцтай сумын удирдлагууд танилцаж, барилгыг энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх чиглэлийг өгчээ.

770 м2, хоёр давхар, 17 ортой төвийн барилгын нийт өртөг нь 1,9 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Хөх хайрхан трейд” ХХК ажиллаж байгаа бөгөөд тэд Мөнххаан сумын зургаан иргэнийг түр ажлын байраар хангажээ.

Мөн тус сумын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байгаа түргэн тусламжийн авто машиныг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж, туулах чадвар сайтай Ланд 76 авто машин олгохоор болжээ. Машиныг ирэх 10 дугаар сард хүлээлгэн өгөх аж.

Ингэснээр Мөнххаан сумын иргэдийн авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, халдварт болон халдварт бус өвчлөл буурах нөхцл бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. Тус сум нь газар нутаг болоод хүн амынхаа тоогоор аймагтаа эхний гуравт бичигддэг. Тэр утгаараа иргэдийн дунд халдварт өвчний тархалт өндөр, хамрах цар хүрээ нь өргөн байдаг байна.