Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүйн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төдийлөн авч чаддаггүй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар шийдвэрлэж, улмаар үзлэгийг Мөнххаан сумаас эхлүүллээ.
Эрүүл Сүхбаатарчууд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү үзлэгт Мөнххаан, Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр сумдын, эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг хамруулах юм.
Уг ажлыг УИХ-ын гишүүдийн санаачлага, аймгийн Засаг даргын 33 сая төгрөгийн дэмжлэгээр хийж байгаа аж. Үзлэгийн нээлтийн үйл ажиллагаа Мөнххаан суманд болж, аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, ЭМГ-ын дарга П.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцож, ард иргэдэд урьчдиалн сэргийлэх үзлэгийн ач холбогдолын талаар мэдээлэл өгч, идэвхтэй хамрагдахыг уриалжээ.
Тус аймгийн ард иргэдийн дунд хоол боловсруулах замын болон зүрх судасны өвчин давамгайлдаг. Нийт нас баралтын дийлэнх хувийг хорт хавдрын өвчлөл эзэлдэг бөгөөд үүнд дундаа элэгний хавдар тавин хувийг эзэлдэг байна. тиймээс уртдчилан сэргийлэх үзлэгт маш идэвхтэй хамрагдаж, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг эмч нар онцолж байна. Ялангуяа эрүүл мэндийн даатгалгүй гэх шалтгаанаар ямар нэг үзлэг, оношлогоонд хамрагдаж чадалгүй явсаар өвчнөө хожуу үед нь илрүүэх тохиолдол байдаг учир энэ удаагийн үзлэг, оношлогоог цаг үеэ олсон, хамгийн зөв ажил гэдгийг ч мөн хэлж байлаа.