Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

ДБЭХС ТӨК-ийн Сүхбаата аймаг дахь салбар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 10 төрлийн ажлыг төлөвлөсөн. Одоогоор гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна.

Өндөрхаан- Баруун-Урт чиглэлийн 110Квт агаарын шугамын их засврын ажил энэ сарын сүүлээр хийгдэнэ. Ирэх 10 дугаар сард гэхэд өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн дуусгана. Гамшиг осол болон бусад нэн шаардлагатай үед ашиглах нөөц трансматор бэлэн байдалд байгаа гэж салбарын ерөнхий инженер Г.Төрмөнх хэллээ.

Эрчим хүчний салбарын өмнө тулгамдаж буй нэг асуудал бол Баруун-Урт дэд станцын өргөтгөл. Уг станц өнгөрсөн жил хүчин чадвлаа давсан, хэт их ачаалалтай  ажилласан. Одоо ч 90 хувийн ачаалалттай байна. Өвөл энэ ачаалал дахин нэмэгдэнэ. Улмаар ачаалалгүй даахгүй болох эрсдэлтэй. Станцын өргөтгөлийн ТЭЗҮ-г боловсруулж холбогдох яам, газруудад хүргүүлсэн ч одоогоор ямар нэг шийдвэр гараагүй юм байна. Тиймээс салбарын зүгээр зохих аргахэмжээг өөрсдийн хэмжээнд авч, урьдчилан сэргийлэх болон яаралтай үед авах хариу арга хэмжээг хангаж байгаа аж.