Эрдэнэцагаан, Наран, Халзан сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны модон жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл амжилттай хэрэгжиж, орчин үеийн шийдэл, шинэ технологи бүхий ариун цэврийн байгууламжуудыг ашиглалтад орууллаа.
Тодруулбал Эрдэнэцагаан сумын ЕБС-ийн 100 хүүхдийн эрэгтэй, эмэгтэй дотуур, Наран, Халзан сумдын 220 хүүхдийн сургууль, 50 хүүхдийн дотуур байрны ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулж, сурагчдын сурч, хүмүүжих орчинг бүрдүүлсэн байна. Уг ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сайрын харанга ХХК гүйцэтгэжээ.