Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НАР ХАРАХ АЯЛЛЫГ 13 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын өвлийн аялал жуулчлалын нэг хэсэг бол нар харах аялал. Тэгвэл Сүхбаатар аймагт ч мөн адил Талын нар шинэ оны анхны нар харах аялалыг 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн. Аймгийн төвөөс урагш 30 гаруй километрт байх Шаргын ууланд тус үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд 13 дахь жилийн нар харах аялалд 1200 гаруй хүн оролцжээ.

2023 оны 01 дүгээр сарын 1-ний нар 8 цаг 8 минутад мандсан. Иргэд, аялагчид шинэ оны эхний нарнаас эрч хүч, энерги авахын зэрэгцээ уул, овоондоо идээ будааны дээжээ өргөн сүсэглэж, нэг өдрийг цэвэр агаарт олон төрлийн уралдаан тэмцээнээр өрсөлдөн хөгжилддөг аж. Өвлийн аяал жуулчлалыг хөгжүүлэх, авто машинтай аялалыг сурталчлан таниулах зорилго бус энэхүү аяллыг аймгийн БОАЖГ, БТСГ хамтран зохион байгуулдаг юм.

Монголчууд шинэ оны болоод сар шинийн баяр Шинийн нэгний нарыг харах гэж байгалийн үзэсгэлэнт газар, уул овоодыг зорьдог уамжлалтай бөгөөд үүнд хамрагдах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа аж.