Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАРИУЛГАГҮЙ МАЛ ЖИЛД 2500 ГАРУЙ МОДЫГ ГЭМТЭЭЖ, УСТГАЖЭЭ

Аймгийн төвд хариулгагүй бэлчих мал ногоон байгууламжийг устгах тохиолдол их гарч байна. Зөвхөн 2022 онд  гэхэд л 2500 гаруй мод гэмтэж, зарим нь устаж үгүй болжээ. Уг нь ингэж бусдын тарьсан модыг малаараа сүйтгүүлэх биш өөрсдөө нэмж мод тарих үүрэг нь малчдад бий. Тодруулбал иргэн, малчин бүр жилд таван ширхэг мод тарих ёстой.

Тиймээс аймгийн төвөөс мал гаргах асуудлаар төр болон мэргэжлийн байгууллагууд, мал бүхий иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг ажил жил бүр яригдаж, тодорхой ажлууд өрнөдөг ч үр дүн маш бага гардаг. Энэ бол төгс хэрэгжих боломжгүй ажил. Гэхдээ одоо байгаа шиг хэт задгай, мал нь хаа дуртай газраа бэлчдэг, хамгийн гол нь хөрөнгө мөнгө, олон хүний хүч хөдөлмөр шингэ бий болж буй ногоон байгууламжийг гэмтээж, идэж сүйтгэх нь их байгаа учир үүн дээр онцгой анхаарахаас өөр аргагүй байдал үүсээд байгаа юм. Ингэхийн тулд мал бүхий иргэдтэй зөвшилцөж, санал солилцсон юм. Иргэд ч төрийн ажилд дэмжлэг болж, хамтран ажиллахаа мэдэгдэж байна. Сүүний ганц хоёр үнээтэй, үнээгээ тогтмол хариулга маллагаатай байлгаад төврүү буюу хориглосон цэгт оруулахгүй байвал өөр асуудал. Үүн дээр ч төрийн зүгээс уян хатан хандахаа хэлсэн. Харин 3, 4 төрлийн мал тэжээдэг, хаа дуртай газар нь бэлчээдэг бүр зориудаар ногоон иргэдэд зохих хариуцлагыг тооцно гэдгийг албан ёсоор мэдэгдэв.

Тэмбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймаг 2030 он хүртэл нийт 10 сая мод тарина. Өөрөөр хэлбэл жилд 1,1 сая модыг тарих ёстой. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хаврын тарилтаар 100 гаруй мянган мод тарьсан. Үүний ихэнх хувийг ААНБ-ууд тарьжээ. Харин иргэд, малчын оролцоо хангалттай буй байгааг холбогдох байгууллагаас хэлж байна.