Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

Тэрбээр мэдэгдэлдээ, Цахим мэдээллийн зарим сайт, сувгаар (Зөв.мн вебсайт болон зарим сошиал хуудас) “Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслен уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байжээ” гэсэн ор үндэслэлгүй худал мэдээлэл цацаж, УИХ-ын гишүүний нэр хүндэд халдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэд болон байгууллагатай албаны болон амин хувийн ямар нэгэн харилцаагүй болно. Аливаа компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлага томилох, челеелех асуудал Hb хувьцаа эзэмшигчдийнх нь шийдвэр байдаг учир тус компанийн уурхайг “дээрэмдэж авсан гэх асуудалд ямар ч байдлаар хамааралгүй гэдгийг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Улс төрийн зорилготой, захиалгат гүтгэлэг, хуурамч мэдээллийг зориудаар тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцуулах болно гэжээ.