Хөдөө аж ахуйн биржээс зохион байгуулсан ноолуурын дуудлага Хэнтий аймгаас эхэлсэн. Тус аймагт энэ сарын 3, 5, 7-ны өдрүүдэд үргэлжлэн дуудлага худалдаа болох байсан ч цуцлагджээ. 4 дүгээр сарын 5-ны байдлаар ноолуур килограмм нь 153 мянган төгрөгийн үнэтэй байна. Малчид болоод хоршоо, бүлгүүд дуудлага худалдаанд оролцох сонирхол, хүлээлт их байсан юм.
Зохион байгуулагчид цуцлагдсан шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй. Хэнтий, Дорнод аймагт явагдсан дуудлага худалдаанд үндэсний үйлдвэрлэчид ирж оролцон үнэ хаялцсан байна. Улмаар худалдан авагчид болоод зохион байгуулагчдын төлөвлөж байснаар үйл ажиллагаа өргөн болоогүй, мөн дотоод болон гадаад зах зээлийн ханш нөлөөлсөн байх магадлалтай гэх мэдээллийг орон нутаг дахь холбогдох мэргэжилтэн өглөө. Хоёр аймагт болсон дуудлага худалдаагаар ноолуур дээд тал нь 172550 төгрөг хүрчээ.