Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр тус аймагт өвчний дэгдэлт алаг цоог түвшинд байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар АНЭ-т томуу томуу төст өвчнөөр 52 хүн эмлүүлж байгаагаас 43 нь хүүхэд байна.
АНЭ-ийн хүүхдийн тасаг батлагдсан 48 ортой. Одоогоор орны ачаалал хэвийн байна. Харин сумдад нийт 46 ор батлагдсан байдгаас 41 хэвтэн эмчлүүлэгчтэй байгаа бөгөөд аймгийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өмнөх долоо хоногоос буурч байна гэлээ. Улирлын чанартай томуугийн дэгдэлт нь амархан хүндэрч, уушигны хатгалгаа болж байгааг анхаарууллаа. Тиймээс эцэг эхчүүдийг дур мэдэн эмчлэхгүй, шууд эрүү мэндийн байгууллагад анхааруулж байв.