4 дүгээр сарын 11-ний өдөр Эрдэнэцагаан сумын гуравдугаар багийн нутаг Далай булаг гэдэг газар гарсан түймрийг тус өдрийн оройны 22 цаг 30 минутад бүрэн унтраасан гэж сумын ЗДТГ-аас мэдэгдлээ. Одоогоор түймрийн шалтгаан нөхцлийг болон хохирлыг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж.
Дорнод аймгаас нэмэлтээр ирсэн Хэнтий, Сүхбаатар аймгийн ОБГ-ын аврах бүлгүүд 17 цагт очжээ. Улмаар нийт 11 бүлэг, 17 техник хэрэгсэл, 88 хүн түймрийг унтраахад оролцсон байна.