Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН БОЛНО

Сүхбаатар аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган 5 дугаар сарын 19, 20 нд Баруун-Уртад болно. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа нь амжилттай явж буй томоохон ААНБ-уудыг чуулганд урилгаар оролцуулна.

Чулганыг угтаж аймгийн удирдлагууд эхлээд сумд, ААНБ-уудад ажиллаж иргэдийн санал хүсэлтийг сонсон, төрийн албан хаагч, иргэдтэйгээ зөвлөлдөх юм байна. Өөрөөр хэлбэл хүн бүрийн санал, оролцоотойгоор аймгийнхаа ирээдүйн хөгжлийг тодорхойлно. Эндээс гарсан санал санаачлагуудаа нэгтгээд чуулганаар хөрөнгө оруулагчдад танилцуулах аж.

Энэ талаар аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ, 10 жилийн өмнө Сүхбаатар аймаг Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганаа ан хийсэн. Тухайн үед Сүхбаатар аймгийн 10 жилийн хөгжлийн дүр зургийг гаргаж байсан. Тэнд яригдаж байсан хөгжлийн төслүүд зарим нь хэрэгжиж, зарим нь одоо ч үргэлжилж байна. Жишээлбэл,  Баруун-Урт сумыг таван тойргийн замаар хөгжүүлэх төлөвлөгөө өнгөрсөн онд бүрэн холбогдож дууссан. Тэгвэл энэ удаагийн чуулганаар 2033 он хүртэл буюу Сүхбаатар аймгийн дараагийн 10 жилийн хөгжлийн концевцыг тодорхойлно. Мэдээж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын томоохон төслүүд болох Бичигт-Хөөтийн төмөр зам, газрын тосны хоолой, Бичигт боомтын шинэчлэл зэрэг ажлууд тусдаа хийгдэнэ. Ингэж байж жинхэнэ утгаараа Хөдөөгийн сэргэлт бий болж, Улаанбаатар хот болон бусад аймгаас Сүхбаатар аймгийг зорин ирж суурьших иргэдэд амьдарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх учиртай гэв.