Жил бүр зохион байгуулагддаг Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах Жавхлант шарга-2023 хурдан морины уралдаан 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Сүхбаатар сумын Дарханхаан уулын бэлд болно. Уралдаан их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, сонгомол дунд, бага гэсэн долоон насны ангилалд болох бөгөөд уралдах морьдын үүлдэрлэг байдлыг харгалзахгүй, зөвхөн сэрвээний өндрийг хэмжиж замд гаргах аж.
Үүнтэй холбоотойгоор уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, иж бүрэн хамгааллатын хувцас хэрэгсэл өмсгөх, гэнэтийн ослын даатгалд хамруулах, морьдыг нас ахиулах болон доошлуулахыг хатуу хориглохыг зохион байгуулагчдын зүгээс сануулав.
Монгол таван насны түрүү морийг приус авто машинаар байлах юм байна. Энэ удаагийн уралдааныг аймгийн Жавхлант шарга МСУХ, анх удаа Сүхбаатар сумын Нийгмийн хонгор МСУХ-той хамтран зохион байгуулахаар болжээ.