Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Аймгийн МСҮТ-ийн болон ЕБС-ийн сонгуулийн насны 25 сурагчид сонгуулийн боловсрол олгожээ. Эдгээр сурагчдид нь 2024 онд анх удаа сонгуульд оролцож саналаа өгнө. Тиймээс энэ төрлийн мэдээлэл чухал, зөв сонголт хийхийн тулд эхлээд өөрсдөө маш сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж үзэж байгаагаа тэд илэрхийлж байлаа.

Сонгуулийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хариуцлагатай сонгогч” сургалтыг аймгийн ИТХ-аас, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 21 аймаг тус бүрбэлтгэсэн сургагч багштай хамтран явуулжээ. “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” гэсэн гурван модулийн хүрээнд, онол дадлага хосолсон хэлбэрээр явуулжээ. Төгсгөлд нь идэвхтэй хамрагдсан сурагчдад гэрчилгээ олгов.