Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ИХЭР ХҮҮХЭДТЭЙ 229 ӨРХ БАЙНА                     

Өнөөдөр ихрүүдийн баярын өдөр. Сүхбаатар аймагт 2022 оны жилийн эцсийн тооллогоор 0-18 насны ихэр хүүхэдтэй 229 өрхийн 458 хүүхэд байна гэж бүртгэгджээ. Эдгээр нь бүгд хоёр ихэр байна. Аймгийн Статистикийн хэлтсээс авсан мэдээгээр энэ нь өмнөх оноос 17 өрхөөр буурсан үзүүлэлт байна.

Эрдэнэцагаан суманд хамгийн их буюу ихэр хүүхэдтэй 25 өрх байгаа бол Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ сумдад  мөн 15-17 өрх байна. Харин хамгийн бага нь Асгат,Наран сумд буюу тус бүр таван өрх байдаг аж.

Тус аймагт гурван ихэр нэг байдаг бөгөөд тэд 1987 онд Баруун-Урт суманд гурван ихэр хүү мэндэлж байжээ.