Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсрол төв байгууллагынхаа пэйж хуудсыг монгол бичгээр хөтөлж эхэлжээ. Онцлох болон долоо хоногийн ажлуудаа нийтэд танилцуулж мэдээллээ хөтлөхдөө крилл болон үндэсний монгол бичигтэй хослуулан бичдэг болсон байна.
Техник технологи хөгжихийн хэрээр нийгмийн бүхий л мэдээ мэдээллийг ихэнх иргэд цахим орчноос авах болсон. энэ цаг үед цахим орчин зөв эерэг байх, нийтэд хэрэгцээт мэдээллийг сонирхолтой байдлаар хүргэх нь чухал болоод буй. Тийм ч учраас харагдах байдал, агуулга талаасаа цахим орчны мэдээллийг монгол бичгээр хөтлөнө гэдэг орон нутгийнханд сонихон. Насан туршийн боловсрол төв ийн боловсролын байгууллагуудаа манлайлж, анхдагч болжээ.
Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах, эерэг нөлөөллийг үзүүлэх цаашлаад 2025 оноос хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй ажил. Үүнээс үлгэр авч бусад байгууллагуудыг ч гэсэн цахим хуудсаа хос бичгээр хөтөлдөг болохыг уриалж, идэвхжүүлэх үүднээс орон нутгийн хэмжээнд жижиг уралдаан өрнүүлж байгаа. Уралдаан гэдэг бол нэг хөшүүрэг. Харин цаашид энэ уламжлал тогтож үлдэх нь л хамгийн чухал гэдгийг Насан туршийн боловсрол төвийн захирал М.Энэбиш онцоллоо.