Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ АЖЛЫН БЭЛТГЭЛ ХАНГАГДАЖ БАЙНА

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Бих нийтээр мод тарих өдрийн хүрээнд Сүхбаатар аймгийнхан энэ сарын 13-нд нийтээрээ мод тарина. Мөн 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1-нийг хүртэл мод тарих хаврын аяныг аймгийн БОАЖГ-аас зарлажээ. Үүнтэй холбоотойгоор мод тарих бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн байна.

Моднод цэнэг усалгаа, тайралт хийхийн зэрэгцээ шинээр тарих модны нүхийг бэлтгэж байна. Энэ удаад боловсролын байгууллагуудын нэрэмжит төгөлд 1000 ширхэг, Наадаан ресортын замд, Уртын голын цэцэрлэгт хүрээлэн, Ахмадын сувиллын зам дагуу зэрэг газруудад олон тооны модыг шинээр тарихаар төлөвлөжээ. Нэмэлтээр тойргийн замуудад нөхөн тарилт хийж, бүх нийтийн эзэмшлийн зам талбайд ч тарилт хийх аж. Үүнээс гадна ААНБ-ын ажилчид тус бүр 10 ширхэг, иргэн бүр таван ширхэг мод тарих үүргээ биелүүлэхийг БОАЖГ-аас сануулав.

Мөн энэ хүрээнд тарьц суулгацын худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд оролцогч байгууллагууд үнийн стандартыг барих, өөрөөр хэлбэл харилцан адилгүй, хэт өндөр үнээр худалдаалахгүй байхыг чиглэл болгожээ. Үзэсгэлэн худалдаа 5 дугаар сарын 10, 11-нд болох бөгөөд одоогоор таван ААНБ оролцохоо мэдэгджээ.