Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СЭГ ЗЭМ УСТГАХ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Тус аймгийн хэмжээнд цасан шуурганы улмаас 228 мянган толгой мал хорогджээ. Малын халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 дугаар сарын  22-нд аймгийн Засаг даргын албан даалгавар гарч, сэг зэмийг устгах ажлыг эрчимжүүлээд байна. Одоогоор нийт 50 орчим мянган малын сэг зэмийг устгаж, 632,9 мянган м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Усгтгал, ариутгалын ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор МЭГ-аас 200 гаруй халдвар хамгааллын хувцас, 255 кг ариутгалын бодисыг сумдад хуваарилжээ. Уг ажлыг төрийн албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран гүйцэтгэж байна.

Тус аймагт өнгөрсөн хавар 310 гаруй мянган мал хорогдоод байсан бол цаг агаарын аюулт үзэгдлийн дараа хорогдол огцом нэмэгдэж 500 мянгыг хэдийн давжээ. Цаашид ч энэ тоо өснө гэдгийг хэлж байна. энэ тохиолдолд халдвар хамгааллын хувцас, ариутгалын бодисын нөөц хүрэлцэхгүй гэдгийг санууллаа.