Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ГАМШГИЙН УЛМААС 2,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

5 дугаар сарын 19-нд болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Сүхбаатар аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 2,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Нийт 220 гаруй мянган мал хорогдож, Мөнххаан суманд хамгийн олон буюу 27, Баруун-Урт суманд дөрөв, Сүхбаатарт хоёр, Түмэнцогтод зургаан гэр нуржээ. Мөн  холбооны сүлжээний антен унасан нэг, барилга орон сууцны дээвэр, гадна пасад нурж унасан 20 гаруй мэдээлэл бүртгэгдсэн байна. цахилгааны шугам сүлжээнд гэмтэл гарч, сүүлийн засварыг 5 дугаар сарын 24-нд дуусган тоггүй байсан гурван сумыг эрчим хүчээр хэвийн хангаж эхэлжээ.

Гамшгийн улмаас иргэд, малчдад үүссэн хохирлыг бодитоор үнэлж тогтоох, орон гэргүй болсон иргэдэд Улс, аймгийн онцгой комиссоос үзүүлэх тусламжид хамруулах, даатгалын компаниуд малчдын хохирлыг нөхөн олгох зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулахыг АОК-ын дарга М.Идэрбат холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.