Цасан шуурганд уруудаж үхсэн малын махыг шулж, ачаад явах гэж байна гэх дуудлага мэдээлэл Уулбаян сумын ЗДТГ, малчдаас Сүхбаатар аймгийн Цагдаагийн гаарт иржээ. Мэдээллийн дагуу тус газрын алба хаагчид шуурхай ажиллан газар дээр нь очиж, зөрчлийг илрүүлэн гуран адуу, нэг үхрийн махыг хураан авчээ.
Уг хэргийг Улаанбаатар хотын гаралтай долоон этгээд, 2 тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн болох нь тогтоогджээ. Тэд хэргийг тайлбарлахдаа, Мөнххаан суманд манай хэдэн адуу байдаг. Цасан шуурганы дараа адуу алга боллоо гэх сургаар Улаанбаатар хотоос эрэлд гарсан. Хоёр хэсэг газарт цасанд дарагдаж үхсэн адуунуудаа олоод эрэлд заруулсан шатахууныхаа мөнгийг олж авъя гэж бодоод арьснаас нь салгаж, эвдсэн. Гэхдээ энэ махыг хүнсний зориулалтаар бус нохойн хоол болгон зарах төлөвлөгөөтэй байсан гэв.
Одоогоор хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Хураан авсан махыг аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл амьд, үхсэн малын мах аль нь болохыг тогтоосны дараа хэргийг хэрхэхийг шийдэх аж.