НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр тус аймагт “Таблеттай багш” хөтөлбөр Сүхбаатар, Булган аймагт хэрэгжиж байна. Энэ хүрээнд хувилбарт сургалтын бэлтгэгдсэн багш, 2-5 насны хүүхэдтэй малчин өрх, хөгжлийн өэрхшээлтэй хүүхэдтэй зорилтот өрхийн эцэг эхийн төлөөлөлд сургалтын бүрэн хөтөлбөр бүхий таблетыг олгов.
Тус хөтөлбөр нь бага насны хүүхдийн хэл яриа-танин мэдэхүй, нийгэмшихүй-сэтгэл хөдлөл, хөдөлгөөн-эрүүл мэндийн хөгжлийг цогцоор нь дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулан чиглүүлэгч буюу гэр бүлд суурилсан сургалт явуулах багш /явуулын/ бэлтгэх, багшийн арга зүйг хөгжүүлэх, эцэг эх хүүхэдтэйгээ ажиллах арга барилд суралцах зэрэг орчинд түшиглэсэн боловсролын арга зүйд суралцуулах зорилготой юм. Үүнтэй холбоотойгоор Гэр бүлд суурилсан бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих нь сэдэвт сургалтыг зохион байгуулж, 13 сумын хувилбарт сургалтын багш, СӨБ хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгийн эрхлэгч нар, явуулын багш зэрэг 40 гаруй хүнийг хамруулж байна. , өөрөөр хэлбэл алслагдсан малчдын хүүхдүүдийг хэрхэн СӨБ-д хамруулах, СӨБ-ыг олгох замаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Сүхбаатар аймаг 2023 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор НҮБ-ын Хүүхдийг ивээх сан 2026 он хүртэл тус аймгийн боловсролын салбартай хамтран ажиллахаар болжээ.