Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРСНЫГ БҮРЭН УНТРААЖЭЭ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 75 километрт, Хадын булаг багийн “Шувгалдай” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, түймрийн дуудлага мэдээллийг 6 дугаар сарын 22-ны 09.08 цагт хүлээн авч, 16.30 минутад бүрэн унтраажээ.

Түймрийн унтраахаар Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47-р ангиас 12 алба хаагч, нэг автомашин, багийн 13 иргэн, Дорнод аймгийн Матад сумын сайн дурын бүлгийн дөрвөн ажилтан нийт 29 хүн найман техник хэрэгсэл ажиллажээ. Түймрийн шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоохоор мэргэжлийн байгууллага ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.