Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫГ ИРЭХ НАМАР ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ

Олон жил гацаад байсан спорт цогцолборын барилгын ажил өнгөрсөн хавар эхэлсэн. Уг цогцолбор нь хоёр давхар бөгөөд нийт 700 хүний суудалтай. Нэг давхартаа бэлтгэлийн заал танхимууд, хувцас солих өрөө, оффис, ариун цэврийн өрөөнүүд байх бол хоёрдугаар давхарт сагс болон гар бөмбөгийн талбай байх аж.

Одоогоор дээврийн ажил хийгдэж байгаа бөгөөд 50 хувьтай үргэлжилж байна. огторгуйн хучилттай, металь дээвэртэй гэдгээрээ онцлог. Хийцийн хувьд хүнд, гэхдээ гол хүнд ажлууд дууссан. Дээврийн дулаалгын ажил эхэлсэн, үүний дараа дотоод засал эхэлнэ. Мөн үүний зэрэгцээ гадна шугам сүлжээний ажлууд давхар хийгдэж байна. Ерөнхийдөө цогцолборын гүйцэтгэл 60 хувьтай үргэлжилж байна гэж гүйцэтгэгч талаас мэдээллээ.

Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор спортын бүхий л төрлийн томоохон уралдаан тэмцээнүүдийг орон нутагтаа зохион байгуулах боломжтой.

Цогцолборын гүйцэтгэгчээр Их модун ХХК ажиллаж байна. гэрээнд тусгасны дагуу барилгыг ирэх намар хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.