Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын БУУДЛАГА-ын аварга шалгаруулах тэмцээн Дорнод аймгийн төвд энэ оны 06 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн 37 анги, байгууллагын 100 гаруй алба хаагч хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Тэмцээнд Сүхбаатар аймгийн цагдаагийн газрыг төлөөлөн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сүхчулуун, НХЖХТ-ийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн хошууч Ч.Алтантуяа, НХЖХТ-ийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэнгэл нар оролцож, 9 мм-ийн гар бууны “Тогтоол буудлага”-ын төрөлд Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сүхчулуун “ТЭРГҮҮН БАЙР” эзэлж бусдыгаа манлайлан аваргалсан байна.