Уусан бол бүү жолоод нэгдсэн арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найм, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодсон 10 мөн асап санд эрэн сурвалжлагдаж байсан хоёр хүнийг олж тогтоон харьяа цагдаагийн газар, хэлтсүүдэд хүлээлгэн өгчээ.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд Уусан бол бүү жолоод нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн Баасан гарагт зохион байгууллаа. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ тус арга хэмжээнд нэгдэж, тухайн өдрийн шөнийн 02 цаг хүртэл аймгийн хэмжээнд 44 цагт 84 алба хаагч үүрэг гүйцэтгэн хяналт шалгалтыг хийж, дээрх зөрчлүүдийг илрүүллээ.
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2023 он гарсаар 45 удаагийн зам тээврийн осол бүртгэгдснээс найман хүний амь хохирч, 11 хүн бэртэж гэмтсэн байна.