Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“МИНИЙ ААВ АДУУЧИН” ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ

Хөгжмийн зохиолч Намсрай овогтой С.Цоггэрэлийн хөгжим, Ш.Агваан-Осорын шүлэг “Миний аав адуучин” дууны гэрэлт хөшөө Баруун-Уртад сүндэрлэлээ.

50 гаруй жилийн түүхтэй, Монгол түмний хайртай уг дуу өдгөө ч олон түмний дунд эгшиглэсэн хэвээр буй.

Нэрт хөгжмийн зохиолчийн гэгээн дурсгалд зориулсан энэхүү дууны гэрэлт хөшөөг түүний хүү Ц.Төмөрчөдөр санаачлан, Их Модун ХХК өөрийн хөрөнгөөр бүтээж, Жаахан шарга театрын үүдэнд залжээ. Хөшөөний нээлтэд аймаг, сумын удирдлагууд болон хөгжмийн зохиолчийн гэр бүлийнхэн, найз нөхөд нь мөн Жаахан шарга театрын уран бүтээлчид оролцсон байна.

Гэрэл зургийг Б.Намнан