Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТАХИЛГА, БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД СОЁЛ, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

Алтан овооны тэнгэрийг тайх тахилга 110 жилийн ойн баяраар зохион байгуулагдах соёл спортын үйл ажиллагааны талаар Соёл спортын салбар хорооны гишүүн Б.Золхүү мэдээлэл хийлээ. 8 дугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд соёл спортын үйл ажиллагаанууд тасралтгүй үргэлжилнэ.

Тодруулбал, Үндэсний урлагийн их театрын бүрэн хэмжээний тоглолт, баяр наадмын нээлт 8 дугаар сарын 4-нд талбайд болно.

МУАЖ Ш.Чимэдцэеэ, СТА А.Мөнхбат, ардын дуучин Б.Алтанжаргал, Б.Батцэцэглэн, Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч Э.Дашням, Үндэсний урлагийн театр, Сүхбаатар аймгийн Ритм амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцсон тоглолт баяр наадмын талбайн зүүн талын Урлагийн асарт хоёр өдөр үргэлжилнэ.

Дарьганга өв соёлыг харуулсан гэр музейн үзэсгэлэн, Угсаатны зүйн музейн Нандин өв үзэсгэлэн дэлгэгдэнэ.

Цуглуулагч Ц.Батсайхан, зураач Д.Амараа нарын хамтарсан Чулуун цадиг үзэсгэлэн 8 дугаар сарын 5, 6-нд Дарьганга суманд болно.

Мөн онцлох нь 8 дугаар сарын 4, 5-нд Монголд анх удаа хөдөө талд зохиогдож буй 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болно. Мэргэжлийн талбай, олон улсын шүүгчид шүүн явуулна. Тэмцээний хувьд төлбөр хураамжгүй бөгөөд ангилал тус бүрт сум бүрээс нэг, Баруун-Урт сумаас дөрвөн баг буюу нийт 16 баг өрсөлдөж шүлдгүүдийг шалгаруулна.