Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ҮНДЭСНИЙ СПОРТЫН АНХДУГААР НААДАМД 250 ГАРУЙ ТАМИРЧИН, ӨВ ТЭЭГЧ ОРОЛЦОВ

Аймгийн Засаг даргын ивээл дор, үндэсний спортын анхдугаар наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун-Урт хотноо боллоо. Энэхүү наададм нь үндэсний спортыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг юм.

Үндэсний спортын төрлүүдийг хөгжүүлэх, хамгаалах, уламжлалт тоглоом наадгай, зан үйл, үндэсний ёс, соёлын өвийг өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх нь үйл ажиллагааны гол зорилго. Наадамд 13 сумын 250 гаруй тамирчин, өв тээгч оролцож, үндэсний сур харваа, нумт харваа, шагайн наадгай, шагайн харваа, үндэсний бөх гэсэн тавар төрлөөр өрсөлдсөн юм.

Баяр наадмын талбайн зүлэг ногоон дэвжээнээ хоёр өдрийн турш үргэлжилсэн наадмыг Баруун-Урт сумын баг тамирчид өнгөлсөн бол удаах байрыг Мөнххаан, Эрдэнэцагаан, Уулбаян, Түмэнцогт сумд эзэлжээ.