Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, харилцан туршлага солилцуулах, орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж, хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулагддаг Намрын ногоон өдрүүд- Сүхбаатарт үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдаа 13 дахь жилдээ болж байна.
Сүхбаатар аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний 8 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 138,2 тэрбум төгрөг болж,иөмнөх оны мөн үеэс 36,8 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай олборлолт 28,8 тэрбум тгрөг, боловсрууах үйлдвэрлэл 6,6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. өн боловсруулах үйлдвэрийн салбарт гурил, гурилан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн оёмол бүтээгдэхүүн зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4,3 дахин өссөн байна.
Намрын ногоон өдрүүд- Сүхбаатарт үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 12 сумын 100 орчим үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож байна. Үйлдвэрлэл эрхлэгчдийг 10 төрлийн номинациар шилдгээр шалгаруулах бөгөөд гран при шагналын эзэн шилжин явах цом, мөнгөн шагналын эзэн болно.