Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Мал мах-2023” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд нэгдсэн хяналт шалгалтыг хийж байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд эргүүл, хяналт шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй, гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн зургаан зөрчлийг илрүүлжээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нэг, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон нэг, бусад 21 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авсан гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Цаашид энэхүү хяналт, шалгалтын үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэн ажиллах юм. Иймд иргэд, малчид та бүхэн өөрийн бод малыг байнгын хариулгатай байлгаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сум, аймаг, хот хооронд мал, мах тээвэрлэхдээ гарал, үүсэл нь тодорхойгүй мал, мах тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хяналт шалгалтын хүрээнд 13 сумын нутаг дэвсгэрт мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, түүнийг таслан зогсоох зорилгоор 24 цагийн байнгын болон хөдөлгөөнт постыг гаргажээ.