Сүхбаатар сумын Шинэ булаг багийн төвийн хуучин барилгыг Цайрт минерал компани бүрэн засварлаж, ашилалтад хүлээлгэн өгчээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн уг ажилд 38 сая төгрөг зарцуулсан байна.
Тус багийн төвийн барилга нь анх баригдсан цагаасаа хойш нэг ч удаа засварт ороогүй байсан бөгөөд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байжээ. Харин ийн бүрэн засварлаж, тохижуулснаар иргэд, малчид төрийн болон бусад үйлчилгээг тав тухтай орчинд, цаг алдалгүй авах боломж бүрдэж буй юм.