Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Соёлын салбарын залуус 1 сая 22 мянган төгрөгийн бараа материалыг хандивлажээ

Сүхбаатар аймгийн соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс өнгөрсөн сард “Бүтээлч залуус” уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэхүү зөвлөгөөний үеэр соёлын салбар байгууллагуудын дунд “БҮТЭЭЛЧ ЗАЛУУС – ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС” хандивын аяныг өрнүүлжээ. Гурав хоног үргэлжилсэн хандивын аянд салбар 15 байгууллагын залуус нэгдэж 1 сая 22 мянган төгрөгийн өртөг бүхий 16 нэр төрлийн бараа материалыг цуглуулжээ.  Тус бараа материалыг Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хороонд гардуулан өгсөн байна.

Харин Улаан загалмайн хорооны хамт олон Дааруулахгүй аяны хүрээнд өрх толгойлсон эцэг эх, амьдралын түвшин доогуур өрх, зорилтот бүлгийн иргэдэд олгох юм байна.