Сүхбаатар аймгийн нийт нутгийн 92,3 хувь нь зудтай байна.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу зудыг үнэлэх шалгуураар Сүхбаатар аймгийн нийт нутгийн 38,5 хувь буюу Баяндэлгэр, Мөнххаан, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар цагаан зуд, 53,8 хувь буюу Баруун-Урт, Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат, Онгон, Сүхбаатар, Түвшинширээ сумдын нутгаар цагаанаар зудархуу, 7,7 хувь буюу Наран сумын нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 11 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд сумдын ЗДТГ, цаг уур, ХАА, байгаль орчны мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, хээрийн цасны өндөр, нягт, хунгарласан цасны зузаанд хэмжилт хийж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу дээрх дүгнэлтийг гаргасан байна.
Сүхбаатар аймгийн нутгаар дугаар сарын 29-нөөс хойш ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орж, нийт нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтжээ.