Баруун–Урт 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Идэрбат тэргүүтэй орон нутгийн удирдлагууд Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дугаар хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид хүндэтгэл үзүүллээ.
Д.Жавзандорж хамба нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул. Тэрбээр 1991 онд Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдэд лам болж, бурхны ном үзэж эхэлсэн байна. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотод ирж Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилж, Буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн байдаг. Харин 1998 оноос эхлэн 2005 он хүртэл тасралтгүй 8 жил Энэтхэгийн Гомон дацанд Буддын гүн ухааны номонд суралцсан байна. Үүнээс хойш ч мөн ихэнх цагаа Энэтхэгт Буддын гүн ухааны номонд суралцахад зарцуулсан байна. Түүний хувьд 2018 онд лхаарамба цол хүртсэн бөгөөд Ардын хувьсалаас хойш Монголын анхны лхаарамба цолтон болсон аж.
Тэргүүн их хамба Д.Жавзандорж жилдээ тогтмол орон нутагтаа ирж сүсэгтэн олон, нутгийн иргэддээ номын айлдвараа айлддаг уламжлалтай бөгөөд түүнйг Монгол орон даяар Монгол багш хэмээн хүндэтгэдэг юм.