“Судар эгшиглэн-2023” төсөл өндөрлөж, шилдэг уншигчдаа тодрууллаа. УИХ-ын гишүүн Н.Ганибалын дэмжлэгтэйгээр гуравдахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү уралдаан цар хүрээгээ улам тэлж, Сүхбаатарынхнаас гадна Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Увс зэрэг арав гаруй аймгаас нийт 4885 уншигч оролцжээ.
Бүтэн жилийн туршүргэлжилсэн уралдаан сургуулийн гурван нас, насанд хүрэгч гэсэн төрөлд тус бүр шилдэг таван уншигчийг, мөн хүүхэд, насанд хүрэгчдээс нэг нэг Гран при цомын эзнийг тодруулсан юм.
Энэ жилийн уралдааны онцлог нь оролцогч нэмэгдэхийн хэрээр битээлийн чанар, чансаа сайжирсан. Оролцогчид өмнө жилүүдэд зөвхөн монгол хэл дээр ном уншдаг байсан бол энэ жил англи хэл дээр ном уншиж, нмы тэмдэглэлээ ч англи хэл дээр бичсэн байсан. Бүтээлтэй танилцах, шүүх ажлыг төслийн багийнхан бус ахмад багш, сэтгүүлч, зохиолчид шүүсэн. Мөн урьд жилүүдэд зөвхөн дангаараа эсвэл ангиараа оролцдог байсан бол энэ удаад байгууллага хамт олноороо маш их оролцсон. Тухайлбал, Уулбаян сумын ЕБС-ийн бүх анги, багш нар оролцож, шилдэг уншигч байгууллагаар шалгарсан гэж төслийн багий гишүүн В.Энхтуяа хэллээ.
Мөн төсөлд зориулж бүтээсэн Бид унших дуртай дууг хэн сайн дуулах вэ уралдааныг зарлаж, цэцэрлэг сургуулийн 700 гаруй хүүхдийг хамруулсан энэ жилийн уралдааны бас нэг онцлог байв.
“Судар эгшиглэн” төсөл бол ном уншдаг, уншсанаасаа суралцдаг,бусадтай хуваалцдаг оюунлаг үндэстэн болоход хамгийн их хувь нэмрээ оруулж буй үйл ажиллагаа гэдгийг оролцогчид тодотгож байлаа.