Сүхбаатар аймагт шатахуун, шатах тослох материалын нөөц ямар байгаа талаар НИК Сүхбаатар нефть хангамжийн захирал Д.Амарбат мэдээлэл өглөө. 2024 оны нэгдүгээр сар гартал аймгийн хэмжээнд АИ92 бензиний нөөц хүрэлцээтэй, харин дизель түлш дутагдалтай байгаа гэв.
Хэдийгээр АИ92 бензиний нөөц хүрэлцээтэй байгаа ч нийтэд хүртээмжтэй байлгахын тулд өдөрт 50 машинд 20 хүртэлх литрээр олгож байгаа. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн бухимдал их байна. Мөн тэр хэрээр ШТС-ууд ачаалалтай байгаа. Дизель түлшийг татах, нөөцлөх ажлыг судалж байгаа гэдгийг тэрбээр хэллээ.
Тус компани нь Сүхбаатар аймгийн 11 сумыг болон ус дулаан хангамжийн салбар буюу Дөрвөлж компани, Тал булагийн уурхайг шатахуун, шатах тослох материалаар хангах ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг байна.