ОНХС-ийн 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймаг арван сумынхаа ЗДТГ-ын авто машинд бүрэн парк шинэчлэл хийлээ.
Сүхбаатар аймаг 13 сумтай. Гурван сум өөрсдийн нөөц хөрөнгөөр машинаа шинэчилсэн бол, дөрвөн сумын машиныг өнгөрсөн сард гардуулсан байдаг. Харин өнөөдөр Баяндэлгэр, Онгон, Дарьганга, Түмэнцогт, Мөнххаан, Халзан сумдын удирдлагууд жолооч хамтаар ирж ийн машинаа хүлээн авлаа.
Туулах чадвар сайтай, өвөл зуны дугуйтай, хамгийн сүүлийн үеийн загварын Nissan patrol машиныг МОННИС ХХК гурван жилийн баталгаатайгаар нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл жолоочоос шалтгаалах механик эвдрэлээс бусад бүх эвдрэл гэмтэл болоод тос масло солих ажлыг гурван жилийн хугацаанд тус компани хариуцах аж.
Нийт нутгаар зуд нүүрлэсэн, цаг үе хүндэрсэн энэ үед иргэд болоод малчдад шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх, тэдэнд хүрч үйлчлэхэд сумын ЗДТГ-ын авто машин хамгийн чухал үүрэгтэй. Сумын онцгой комисст ирсэн бүхий л дуудлагад тамгын газрын машин явдаг. Тиймээс цаг үеээ олсон хөрөнгө оруулалт болж буайна гэдгийг сумдын удирдлагууд тодотгож байв.