Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Байгалийн ухааны хичээлээр сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх  зөвлөх багш нарын багийг ажиллуулж байна

Сүхбаатар аймаг түүхэндээ анх удаа буюу өнгөрсөн жил ЭЕШ-ийн нэгдсэн дүнгээр болон, математикийн хичээлээр улсад тэргүүлсэн билээ. Энэ нь багш сурагчдын хичээл зүтгэлээс гадна аймаг орон нутгаас байгалийн ухааны хичээл тэр дундаа математикийн хичээлийн дундаж оноог нэмэгдүүлэхэд онгой анхаарч бодлогоор дэмжиж ирсэнтэй холбоотой. Үүний нэг бол М.Эрдэнэ багшийн математикийн сургалт юм. Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-аас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн тус сургалт өдгөө аймгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, дэжигдсэн сураглт болжээ. Тус сургалтын үйл явцтай аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа танилцаж, багш болоод сурагчын санал хүсэлтийг сонсон, цаашид ч дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээд энэ жил өнгөрсөн жилийн амжилтаа бататгахыг хүслээ.

Математик, хими, физикийн сургалтыг шинэ түвшинд гаргах бодлого барьж, зөвлөх багш нарын багийг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд эдгээр сургалтууд, хамтын ажиллагаанд 70 орчим сая төгрөг зарцуулжээ.

Мөн байгалийн ухааны хичээлүүдийн үр өгөөж, сургалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор бүх сургуулиудад кабинетуудыг байгуулсан. “Нээлттэй Сүхбаатар аймаг”, “Хүний нөөцийн Нийгмийн баталгаа хангах” хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа тогтвортой ажиллаж байгаа болон шилжин ирсэн багш нарт дэмжлэг үзүүлж буй нь боловсроын салбарын хүний нөөцийг хангах, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэрээр тодотголоо.