Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Ардын их хурлын депутат асан Д.Чулуунд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан тус аймгаас Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ үндсэн хуулийг батлалцаж байсан Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Чулуунд хүндэтгэл үзүүлэв.

Шинэ үндсэн хуулийг батлалцахад нийт есөн эмэгтэй депутат оролцож байсны нэг нь Д.Чулуун юм.

Мөн тус хуулийг батлалцахад Ардын их хурлын 431 депатут оролцож байсан бөгөөд үүний 15 нь Сүхбаатар аймгаас  сонгогдон депутатууд байжээ. Эдгээрээс өдгөө хоёр нь орон нутагтаа энх тунх амьдарч байна.

Монгол Улсын дөрөв дэхь үндсэн хуулийг батлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан С.Батсүх,  Д.Чулуун нарт аймгийн удирдлагууд талархал илэрхийлж байлаа.