Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Хууль сахиулагч эмэгтэйчүүд өглөөний уулзалт хийв

Баруун-Урт сумын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын өглөөний уулзалт өнөөдөр 07-08:30 цагийн хооронд Үүлэн төвд боллоо.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын төлөөллийг оролцуулсан тус уулзалтын гол зорилго нь Баруун-Урт сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, салбарын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, хууль сахиулагч нараар дамжуулан иргэдэд хууль, эрхзүйн мэдээллийг түгээх юм. Тийм ч учраас тус уулзалтыг Баруун-Урт сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дэмжиж, хамтран ажиллав.

Оролцогч эмэгтэйчүүдэд ХЭҮК-ын Сүхбаатар аймаг дахь ахлах референт Х.Наранцэцэг хүний эрхийн чиглэлээр мэдээлэл авч, салбарын эмэгтэй алба хаагчдын өмнө тулгамдаж буй гол асуудлыг хэлэцэж, түүнийг шийдвэрлүүлэхийн тулд хэрхэх талаар саналаа солилцов. Мөн ирэх гуравдугаар сард болох салбарын эмэгтэй алба хаагчдын ээлжит чуулганы зохион байгуулалт, хэлэлцэх асуудал гол нь хэрхэн үр дүнтэй болгох талаар хэлэлцсэн юм.