Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагууд хамтран Сүхбаатар аймгийн 300 малчин өрхөд тусламжийн гараа сунгалаа. Ингэхдээ гурван шалгуур үзүүлэлтээр малчин өрхөө сонгон авчээ.
Баруун – Урт сумын 140, Баяндэлгэр сумын 100, Сүхбаатар сумын 60-н малчин өрхөд тус бүр 660,000 мянган төгрөг бэлнээр, 200 кг хивэгний тусламжийг олгосон юм.
Start network төслийн санхүүжилтээр “Зудын эрт арга хэмжээ төсөл “-ийг зудын гамшигт өртсөн болон гамшгийн эрсдэлд буй орон нутгийн иргэдэд тусламжийг үзүүлж байгаа. Уг төсөл Дорнод, Сүхбаатар, Говь-алтай, Увс, Завхан аймгуудад 45 хоногийн хугацаанд хэрэгжинэ.